Танай брэндийг дизайнер бүтээж өгнө

Лого, нэрийн хуудас, флаер эсвэл брэндийн бүрэн багц. Багцаа сонгоод юу хийлгэхээ бичнэ — дизайнер захиалгын дараа залгаж, 2–3 ажлын өдөрт эхний хувилбаруудыг үзүүлнэ.

Энгийн (флаер, нэрийн хуудас) · Багц солиход энд юу гарахыг харна

Багцаа сонго

Үнэ нь нэг бүтээл, 2 удаагийн засвартай. Илүү засвар, олон бүтээл доор нэмнэ.

Засвар
Бүтээлийн тоо

2 өөр флаер = 2 бүтээл. 3-аас дээш бол 10% хямд.

Юу хийлгэх вэ

Дизайнер захиалгыг нээмэгц юу хийхээ мэднэ. Товч ч болно — дараа нь утсаар ярилцаж тодруулна.

Юу хийлгэхээ 10-аас дээш тэмдэгтээр бичнэ үү.

0 / 500

Лавлагаа зураг

Таны стиль, лого эсвэл санааг харуулсан зураг. Заавал биш.

Захиалгын тойм

Багц
Энгийн (флаер, нэрийн хуудас)
Засвар
2 удаа засвар
Тоо
1 бүтээл
Нийт дүн50,000₮

Сагснаас төлбөрөө төлнө. Дизайнер 24 цагийн дотор залгана.

Үнэд НӨАТ багтсан. Энэ нь эцсийн үнэ.

Энэ захиалгад хүргэлт үнэгүй (50,000₮ ба түүнээс дээш).

Ажлын явц

Захиалгаас бэлэн файл хүртэл

  1. 01

    Хүсэлт

    Та доорх маягтыг бөглөнө. Дизайнер 24 цагийн дотор утсаар холбогдож дэлгэрэнгүйг тодруулна.

  2. 02

    Хувилбар

    2–3 өөр чиглэлийн ноорог 2–3 ажлын өдөрт гарна. Та нэгийг нь сонгоно.

  3. 03

    Засвар

    Сонгосон хувилбар дээр засвар хийнэ. Багцдаа орсон засварын тоогоор өөрчлөлт хийлгэнэ.

  4. 04

    Файл

    Хэвлэхэд бэлэн PDF, томруулахад чанар алддаггүй файл, цахим хуудсанд зориулсан PNG. Хүсвэл манайд шууд хэвлүүлж болно.

Түгээмэл асуулт

Захиалахаасаа өмнө

Ямар файл авах вэ?

Хэвлэхэд бэлэн PDF, томруулахад чанар алддаггүй файл (SVG, PDF), цахим хуудас, сошиалд зориулсан PNG. Логоны багцад өнгө, фонтын зөвлөмж дагалдана.

«Засвар» гэж юу вэ?

Сонгосон хувилбар дээр өнгө, бичвэр, байрлал өөрчлөх нэг удаагийн эргэлт. 2 удаагийн засвар багцад багтсан; илүү хэрэгтэй бол «5 удаа» эсвэл «Хязгааргүй» сонгоно.

Хэр удаан вэ?

Эхний хувилбарууд ихэвчлэн 2–3 ажлын өдөрт гарна. Яаралтай бол даалгавартаа бичнэ үү — дизайнер залгахдаа хугацааг тохирно.

Лого хэний өмч болох вэ?

Төлбөр төлөгдсөний дараа эх файлууд бүхэлдээ танайх. Бид зөвхөн зөвшөөрөлтэй үед жишээ ажил болгон харуулна.

Дизайныг хэвлэлтэй хамт захиалж болох уу?

Болно. Дизайн бэлэн болмогц ижил захиалгаар нэрийн хуудас, флаер, баннераа хэвлүүлж болно — файл дамжуулах хэрэггүй.

Төлбөр хэрхэн төлөх вэ?

Захиалга үүсгэсний дараа онлайнаар, шилжүүлгээр эсвэл бэлнээр. Урьдчилгаа төлж эхлээд, үлдэгдлийг файл хүлээн авахдаа төлж болно.

Хүсэлт

Багцаа мэдэхгүй юу?

Хүсэлт илгээнэ үү — дизайнер утсаар ярилцаж, аль багц тохирохыг зөвлөнө.

8 оронтой эсвэл +976. Дизайнер энэ дугаарт залгана

Жишээ: «Гэр ахуйн барааны дэлгүүр, Хан-Уул»

Жишээ: «Шинэ лого, дараа нь нэрийн хуудас 200ш»

Жишээ: «10 сарын 20-ны дотор» эсвэл «яарахгүй»

НИЙТ ДҮН
50,000₮