ТУСЛАМЖ

Түгээмэл асуулт

Захиалахаас өмнө ихэвчлэн асуудаг зүйлс. Хариултаа олохгүй бол бидэнтэй холбогдоно уу.

Захиалга

Хэрхэн захиалах вэ?

Бүтээгдэхүүнээ сонгож хэмжээ, материалаа тааруулаад файлаа оруулна. Үнэ шууд тооцогдоно. Сагсандаа хийгээд нэр, утасны дугаараа үлдээж захиална.

Бүртгүүлэх шаардлагатай юу?

Үгүй. Нэр, утасны дугаараар захиална. Нууц үг шаардахгүй.

Захиалгынхаа явцыг хаанаас харах вэ?

Энэ төхөөрөмжөөс захиалсан бол “Миний захиалгууд” хуудсанд жагсаалт харагдана. Өөр төхөөрөмжөөс бол “Захиалга хайх” хуудсанд захиалгын код (PR-…) болон утасны дугаараа — бүтнээр эсвэл сүүлийн 4 оронг — оруулна.

Захиалга бэлэн болсныг яаж мэдэх вэ?

Утсанд тань мессежээр мэдэгдэнэ. “Миний захиалгууд” хуудаснаас энэ төхөөрөмжөөр өгсөн захиалгаа харна.

Гэрэлт хаяг, гэрэлт хайрцагт хэмжилт хийдэг үү?

Тийм. Гэрэлт хаяг, гэрэлт хайрцгийн хуудсан дээрх «Үнэгүй хэмжилт · үнийн санал» маягтаар хүсэлт илгээнэ үү. Бид холбогдож цагаа тохирно.

Асуулт байвал хэнд хандах вэ?

Ажлын цагаар утсаар залгана уу.

Утас: +976 9665 1633, +976 8911 6443, +976 7000 7000. Ажлын цаг: Даваа–Баасан, 09:00–18:00.

Файл ба загвар

Ямар файл илгээх вэ?

Ихэнх бүтээгдэхүүнд: JPG, PNG, WEBP эсвэл PDF. Баннер, гэрэлт хайрцаг, UV хэвлэл, аяга, хувцас, цэсэнд зөвхөн зураг (JPG, PNG, WEBP гэх мэт), PDF хүлээж авахгүй. Файлын хэмжээ 15 МБ хүртэл. Зургийг автоматаар шалгана, PDF-ийг ажилтан шалгана.

Файл байхгүй бол яах вэ?

Бэлэн загвараас сонгоод нэр, бичвэрээ оруулж болно. Эсвэл «Дизайн хийлгэх» үйлчилгээгээр мэргэжлийн дизайнер Танд зохиож өгнө.

Файлыг шалгадаг уу?

Тийм. Захиалга өгсний дараа файлыг автоматаар шалгаж, анхаарах зүйл байвал захиалгын хуудсанд бичнэ. PDF, маш том файл, эвхдэг болон олон хуудастай бүтээгдэхүүний файлыг манай ажилтан шалгана.

Эх загвар гэж юу вэ?

Хэвлэхээс өмнө бид эх загварыг шалгаж, захиалгын хуудсанд Танд илгээнэ. Та шалгаад батлах эсвэл засвар хүсч болно. Таны зөвшөөрлийн дараа л хэвлэж эхэлнэ.

Төлбөр

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Захиалгын дараа онлайнаар төлнө. Төлбөрийн холбоос захиалгын хуудсан дээр гарна.

Олон ширхэг захиалбал хямдрах уу?

Ихэнх бүтээгдэхүүнд их тоогоор захиалахад нэгжийн үнэ буурна. Бүтээгдэхүүний хуудсан дээр тоогоо өөрчлөхөд үнэ шууд харагдана. Их хэмжээний захиалгад үнийн санал авах бол бидэнтэй холбогдоно уу.

Хүргэлт ба хугацаа

Хэдэн өдөрт бэлэн болох вэ?

Хугацаа нь бүтээгдэхүүн, тоо ширхэгээс хамаарна.

Хэвлэх хугацааг захиалга баталгаажих үед тодруулна.

Хүргэлт хэд вэ?

50,000₮ ба түүнээс дээш захиалгад хүргэлт үнэгүй. Түүнээс бага захиалгын хүргэлтийн төлбөрийг захиалга баталгаажих үед тодруулна.

Өөрөө очиж авч болох уу?

Болно. Захиалга бэлэн болсны дараа ажлын цагаар ирж авна уу.

Хаяг: БГД 14-р хороо, 3-р хороолол Т11/2. Ажлын цаг: Даваа–Баасан, 09:00–18:00.