ДЭВТЭР, ХАВТАС · СЭТГҮҮЛ

Сэтгүүл хэвлүүлэх

Хэмжээ, хуудасны тоо, хавтас, үдэлтээ сонгоно.A4 · 100ш — 308,000₮-оос

Дизайнаа хаанаас эхлэх вэ?

Дизайнераар хийлгэхДизайнер тантай холбогдож зохионо.

Хэмжээ, нягтрал, өнгөний шаардлагыг «Файлаа хэрхэн бэлтгэх» заавраас харна уу.

Амьдралын хэв маягийн сэтгүүл

Амьдралын хэв маяг

A4 · 48 хуудас · Гялгар 115г

Хэрэглээний жишээ

Жишээ бүрд хэмжээ, материалыг заасан. Төстэй бүтээгдэхүүн захиалах бол жишээг сонгоод хүсэлт илгээнэ үү.

  • Амьдралын хэв маяг

    Сар бүр гаргах гялгар хавтастай сэтгүүл.

    A4 · 48 хуудас · Гялгар 115г

  • Бизнес сэтгүүл

    Тусгай дугаар, ярилцлага, тойм.

    A4 · 64 хуудас · Силк 150г

  • Сургуулийн сэтгүүл

    Сургуулийн мэдээ, сурагчдын бүтээл.

    A4 · 32 хуудас · Матт 130г

АЖЛЫН ДАРААЛАЛ

Хэрхэн хийгддэг вэ

Захиалгаас хүргэлт хүртэл дөрвөн алхам.

  1. 01

    Сонгож тохируулах

    Хэмжээ, хуудасны тоо, хавтас, үдэлтээ сонгоход нийт үнэ шууд бодогдоно.

  2. 02

    Файлаа оруулах

    Өөрийн файлаа оруулна, эсвэл дизайнераар хийлгэнэ. Захиалсны дараа файлыг шалгаж, анхаарах зүйл байвал захиалгын хуудсанд бичнэ.

  3. 03

    Эх загвар батлах

    Хэвлэхээс өмнө эх загварыг захиалгын хуудсанд Танд илгээнэ. Таны зөвшөөрлийн дараа үйлдвэрлэлд орно.

  4. 04

    Хэвлэж хүргэх

    Хэвлээд сонгосон үдэлт, хавтсаар угсарна. Бэлэн болмогц хүргүүлэх эсвэл өөрөө очиж авна.

АСУУЛТ

Түгээмэл асуулт

Файлаа ямар хэмжээгээр бэлтгэх вэ?

Файлаа хэвлэх хэмжээгээр нь, тайралтын нэмэлт зайгүй илгээнэ үү. Хэвлэсний дараа хуудсыг хэмжээнд нь тайрдаг тул бичвэр, логог ирмэгээс зайтай, аюулгүй бүсэд байрлуулна уу.

Дизайн байхгүй бол яах вэ?

Манай дизайнер Таны мэдээллээр дизайныг бэлтгэнэ. «Дизайн хийлгэх» хуудаснаас хүсэлт илгээнэ үү.

Хүргэлт, төлбөр хэрхэн хийгдэх вэ?

Захиалгаа хүргүүлэх эсвэл өөрөө очиж авч болно. Төлбөр, хүргэлтийн нөхцөл, хугацааг «Түгээмэл асуулт» хуудаснаас харна уу.